WRITE FROM DICTATION – WFD

WRITE FROM DICTATION буюу Яриаг байгаагаар нь буулгаж бичих (Компьютер нэг өгүүлбэр хэлнэ, тухайн өгүүлбэрт орсон үг, цэг, таслал нэг бүрийг дарааллын даруу буулгаж бичнэ.)

Энэхүү дасгал нь PTE-н шалгалтын хамгийн сүүлд орж ирдэг дасгал бөгөөд шалгуулагчийн Сонсох, Бичих чадварын оноонд нөлөөлнө.

Ирэх асуултын тоо: 3-4

Анхаарах зүйлс: 

  1. Зөв бичсэн үг тус бүр таньд 1 оноо авчрах тул 1 ч гэсэн ИЛҮҮ зөв үг “барьж” авч сонсохын тулд анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй.
  2. Сонсох явцдаа мэддэг үг таарвал “ОНГИРОЛГҮЙ”, мэдэхгүй үг таарвал “ГУНИГЛАЛГҮЙ” сэтгэлээ сайн тогтоох хэрэгтэй, энэ миний өөрийн “гашуун” туршлагаас гарч байгаа зөвлөгөө шүү …
  3. Сонссон өгүүлбэрээ “ЗӨВ” тэмдэглэх/цээжлэх арга барилыг бэлтгэлийнхээ явцад “эзэмших” нь хамгийн чухал …
  4. Зөв үгээ “барьж” авсан бол өгөгдсөн зайнд ЗӨВ бичих/буулгах хэрэгтэй.
  5. Өдөрт дор хаяж 10 WFD …
  6. Хамгийн сүүлд ордог дасгал учраас хэрвээ та өмнөх дасгалууд дээрээ хэтэрхий ИХ цаг “үрсэн” бол WFD-ээ хийж чадахгүй, таны цаг “хаагдах” болно. Тиймээс WFD-дээ хангалттай хугацаа (5-6 minutes) үлдсэн байхаар тооцож цагаа “зохицуулах” хэрэгтэй.
  7. Учир нь дээр дурьдсанчлан “Зөв бичсэн үг тус бүр таньд 1 оноо авчирна”, тэр ч утгаараа WFD нь PTE-н хамгийн өндөр оноотой даалгаваруудын НЭГ юм.

Та өөрийгөө сориод доорх WFD-үүдийг хийгээд үзээрэй.

Өшөө олон дасгал хиймээр байвал энд дарж, үнэгүй дасгал ажлаарай …

“Чихээ дэлдийлгэж” A, AN, THE ARTICLE ч АЛДАЛГҮЙ сонсдог болохыг хүсье 🙂

Хуваалцах

2 thoughts on “WRITE FROM DICTATION – WFD”

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *