Англи хэлний түвшин тогтоох шалгалт (PTE)-ын оноо хэрэгтэй байна уу?

Бид таньд туслахад бэлэн байна

Багшийн тухай

Сайн байцгаана уу? Намайг Г.Пүрэвжаргал гэдэг. Хүмүүс ихэвчлэн Пүүжээ юм уу Puji гэж дууддаг.

Хамгийн түрүүнд хэлмээр байгаа зүйл бол “Миний хувьд мэргэжлийн Англи хэлний багш биш бөгөөд та бүхний нэгэн адил Англи хэлийг сурч яваа, жирийн нэгэн Микробиологич байна аа”. 

2013 онд МУИС-г Биологич, Микробиологич мэргэжлээр төгссөн. 2020 онд Австрали улсын Macquarie-н их сургуулийг Master of Biotechnology-р төгсөж одоогоор Сидней хотод Nanosonics гэдэг эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанид Микробиологичоор ажилладаг.

Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурч, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах дуртай. Тэр ч утгаараа ажил, амьдралын шаардлагаар сурч мэдсэн PTE-н шалгалтаа та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Мөн таны уншиж буй энэхүү website-г хөгжүүлэгч нь би бөгөөд миний бүтээж буй ертөнцөд зочилж буй таньд баярлалаа …

Түгээмэл асуултууд

Pearson Test of English (PTE) шалгалт нь Австрали, Шинэ Зилланд, Их Британи зэрэг улсуудын Их дээд сургууль, коллеж болон цагаачлалын албанд хүлээн зөвшөөрөгддөг, компьютерт суурилсан Англи хэлний түвшин тогтоох шалгалт юм.

Өөрөөр хэлбэр, энэхүү шалгалтын онооны тусламжтайгаар та гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтойгоос гадна, урт болон богино хугацааны виз мэдүүлэх боломжтой.

2 цаг үргэлжилдэг уг шалгалтаар Англи хэлний ярих, бичих, унших болон сонсох чадварыг шалгадаг.

Та доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://www.pearsonpte.com/

PTE шалгалт нь IELTS-н шалгалттай адилхан тухайн хүний Англи хэлний түвшинг шалгадаг боловч ялгаатай нь ярих, сонсох, унших, бичих хэсгүүд нь хүний нөлөөгүй 100% компьютер дээр суурилдаг тул та зөв арга барил болон “бэлэн загвар”-уудын тусламжтайгаар хүссэн оноогоо харьцангуй хурдан авах боломжтой.

Гэвч нөгөө талаар IELTS-тай харьцуулахад 20 төрлийн асуултанд хариулах шаардлагатай тул тухайн асуултын төрөл тус бүрт тохирсон тактик эзэмших, түүнийгээ өөрийн болгох хэрэгтэй.

PTE шалгалтанд ирдэг 20 төрлийн асуултыг доор “товч” танилцуулав …

Миний хувьд зөв тактик, дасгал ажлаа сайн хийсний үр дүнд PTE-с хүссэн оноогоо авсан болохоор хүмүүст PTE-г зөвлөмөөр байна, та туршаад үзээрэй.

Мөн IELTS, PTE-н алийг өгсөн байсан ч хамаагүй хамгийн чухал нь тууштай байдал, давталт, хэлний ерөнхий ур чадвар юм шүү.

Та ШУТИС-ын English Academy-д бүртгүүлэн шалгалтаа өгөх боломжтой. 

Дараах холбоосоор орж шалгалт өгөх боломжит өдрөө сонгоно уу. https://englishtestportal.com/pte/mongolia/ulan-bator# 

PTE Academic шалгалтын ерөнхий бүтэц

PTE-н шалгалтын хамгийн эхний хэсэг нь шалгуулагчийн ярих (SPEAKING) болон бичгийн (WRITING) чадварыг шалгадаг бөгөөд доорх долоон төрлийн асуултуудаас тогтоно.

Үргэлжлэх хугацаа: 54 – 67 min

Бага ангид бид нар минутын уншлага хийж, чангаар уншдаг байсан даа. Энэхүү хэсэг нь яг тэрэнтэй адилхан.

5-6н өгүүлбэр бүхий богино эх өгөгдөх бөгөөд энэхүү эхээ 30сек-д бэлдээд, дараагийн 40н сек-д чангаар уншиж, дуугаа хураалгана.

Англи хэлээр өгүүлбэр унших төдийд тодорхой хэмжээний оноо авах боломжтой гэдгээрээ PTE-н шалгалт нь үнэхээр амар шүү 🙂

Ирэх асуултын тоо: 6-7

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Ярих, Унших

Энэхүү хэсэгт комьпютерын хэлсэн өгүүлбэрийг давтаж хэлж, дуугаа хураалгана.

Та богино хугацааны ой (short-term memory)-гоо сайжруулж, дасгал хийснээр өндөр оноо авах боломжтой.

Ирэх асуултын тоо: 6-7

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Ярих, Унших

Өгөгдсөн зургийг 40 сек-д багтааж тайлбарлана.

PTE-н онцлог нь 100% компьютерт суурилсан тул энэ асуултанд хариулахдаа урьдчилан бэлтгэсэн загварын дагуу хариулах боломжтой 🙂

Ирэх асуултын тоо: 3-4

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Ярих

Ойролцоогоор 2-3 минут урттай лекц сонсох бөгөөд сонссон лекцээ 40 секундэнд эргүүлэн тайлбарлана.

Сайн мэдээ нь, энэ төрлийн асуултанд зориулж загвар гаргаж бэлтгэх боломжтой 🙂

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Ярих, Сонсох

“Мөс хайлаад юу болдог вэ? – УС” гэх мэт 1 үгээр хариулж болох богино асуултууд ирдэг.

Ирэх асуултын тоо: 5-6

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Ярих, Сонсох

Ойролцоогоор 300 үгтэй эхийг уншаад тухайн эхийн гол санааг 10-н минутын хугацаанд 5-70 үгтэй 1 өгүүлбэрт дүгнэж бичих.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Унших, Бичих

Өгөгдсөн сэдвийн дагуу 200-300 үгтэй эссе бичнэ.

PTE-н онцлог: эссэ бичлэг бичгийн оноонд нөлөөлөх хувь харьцангуй бага бөгөөд эссэний загвараа урьдчилан гаргаж, цээжлээд шалгалтанд орох боломжтой 🙂

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Бичих

PTE-н шалгалтын 2-р хэсэг нь шалгуулагчийн унших (READING) чадварыг шалгадаг бөгөөд доорх таван төрлийн асуултаас тогтоно.

Үргэлжлэх хугацаа: ~ 30 min

Ойролцоогоор 300 үгтэй эх өгөгдөх бөгөөд энэхүү эхэд 4-5 ширхэг хоосон зай байна. Дээрх хоосон зайг өгөгдсөн хувилбаруудын тусламжтайгаар нөхнө.

Ирэх асуултын тоо: 5-6

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Унших, Бичих

Эхийг уншаад өгөгдсөн сонголтууд дундаас зөв хариултуудыг сонгоно. 

Анхаарах зүйл: хэрэв буруу хариулт сонговол “-1” оноо авна.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Унших

Өгүүлбэрүүд нь энд тэндээ орж, БУРУУ байрласан, ~ 150 үгтэй эх өгөгдөх бөгөөд дээрх буруу байрлал бүхий өгүүлбэрүүдийг зөв байрлалд нь оруулах хэрэгтэй. Зөв байрлуулсан 2 өгүүлбэр тус бүрт 1 оноо авна.

 Ирэх асуултын тоо: 2-3

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Унших

Ойролцоогоор 300 үгтэй эх өгөгдөх бөгөөд энэхүү эхэд 4-5 ширхэг хоосон зай байна. Дээрх хоосон зайнуудад нөхөж бичих ёстой үгнүүдээс зөв үгийг сонгож, нөхнө.

 Ирэх асуултын тоо: 4-5

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Унших

Эхийг уншаад тохирох зөв НЭГ хариуг сонгох.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Унших

PTE-н шалгалтын 3-р хэсэг нь шалгуулагчийн сонсох (LISTENING) чадварыг шалгадаг бөгөөд доорх найман төрлийн асуултаас тогтоно.

Үргэлжлэх хугацаа: ~ 30-40 min

2-3 минутын яриа сонсоод түүнийгээ 10 минутын дотор ойролцоогоор 70-н үгт багтаан бичнэ.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох, Бичих

Яриаг сонсоод, өгөгдсөн сонголтууд дундаас зөв хариултуудыг сонгоно. 

Анхаарах зүйл: хэрэв буруу хариулт сонговол “-1” оноо авна.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох

Ойролцоогоор 2-3 минут үргэлжлэх яриа сонсох бөгөөд сонсох явцдаа хоосон үлдээсэн 4-5 ширхэг хоосон зайнд тохирох үгийг нь нөхөж бичнэ.

 Ирэх асуултын тоо: 2-3

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох, Бичих

Яриаг сонсоод зөв дүгнэлтийг сонгоно.

 Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох, Унших

Яриаг сонсоод тохирох зөв НЭГ хариуг сонгох.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох, Унших

1-2 минут үргэлжлэх яриаг сонсох бөгөөд өгөгдсөн ярианы төгсгөлийн 1-2 үг нь –BEEP– гэсэн дуугаар солигдсон байна. Өмнө нь сонссон яриандаа үндэслэн дутуу хэлэгдсэн үгийг ТААМАГЛАЖ, өгөгдсөн 4-5н сонголтоос зөв хариуг сонгоно.

Ирэх асуултын тоо: 1-2

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох

2-3 минут үргэлжлэх яриа өгөгдөх бөгөөд энэхүү ярианы transcription нь дэлгэцэнд мөн өгөгдсөн байна. Гэвч өгөгдсөн transcription-ы 4-5 үг нь “ӨӨР үгээр солигдсон” байх бөгөөд солигдсон үгнүүдийг олж, mouse-аараа дарж “тодруулна”.

Анхаарах зүйл: буруу үг сонговол “-1” оноо авна.

Ирэх асуултын тоо: 2-3

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох, Унших

Компьютер нэг өгүүлбэр хэлнэ, тухайн өгүүлбэрт орсон үг, цэг, таслал нэг бүрийг дарааллын даруу буулгаж бичнэ.

Анхаарах зүйл: Зөв бичсэн үг тус бүр 1 оноо авчрах бөгөөд энэ нь хамгийн өндөр оноотой ажлуудын нэг юм.

Ирэх асуултын тоо: 3-4

Аль чадварын оноонд нөлөөлдөг вэ?: Сонсох, Бичих